Thursday, January 3, 2013

Zumba Dance Class - Hull College


Dance Dance Dance Fitness


Фитнесс клубт явмаар байна уу


Гуя өгзгөөрөө таргалсаар л байна уу?

турах аргаБүсгүй таны хажуугаар зөрөн өнгөрөх ажигч гярхай эрчүүдийн өлөн харц гуя, өгзөг, бэлхүүс хавьд тань тусахгүй өнгөрнө гэж бараг үгүй болов уу. Эрчүүдийн дур хүслийг сэргээдэг эмэгтэй хүний гоо бие эрхтний нилээд нандин хэсэг нь энэ хавь яах аргагүй мөн. Ийм нандин хэсэг илүүдэл өөхөнд баригдаад хэв галбираа алдчихвал ямар сайн байх билээ. Нэгэнт ийм зовлонд унасан нөхцөлд үнэтэй курс эмчилгээ, зөвлөгөө гэж шаардахааргүй олон арга байдгаас уншигч авхай танд толилуулъя.Халууныг мэдрэхүй

Фитнесс - хичээлийн төрлүүд





Ямар ч фитнесс клубт очсон фитнесс программын хамгийн түгээмэл төрлийн нэг болох аэро­бикийн хичээлийг танд санал болгоно. Та бүжиглэж чаддаггүй ч гэсэн хөгжмийн хэмнэлд дасгалаа хийхийг хүсвэл биеийн ачаалал даах чадварыг дээшлүүлэх, жин хасах, бие галбир засахад чиглэгдсэн хөнгөн хэмнэлтэй аэробикийн дасгалуудыг сонгоорой.
Энгийн аэробикаас гадна степ-аэробикийн хичээлүүд гэж байх ба үүнийг степ-аэробик хийхэд зориулагдсан тусгай шалтай танхимуудад багшийн удирдлага доор хийнэ. Нэг удаагийн степ-аэробикийн хичээл нь дунд зэргийн хурдтайгаар 20 км гүйсэнтэй тэнцдэг ажээ. Үүнээс гадна бүжгийн аэробикийн төрөл байдаг ба энэ нь танд орчин үеийн, латин америкийн, арабын гээд дуртай бүжгээ хийж сурахаас гадна бие галбираа засах, илүүдэл жингээ хасах зэрэг боломжийг олгох юм. Хэрвээ клуб нь бассейнтай бол аква-аэробика, аква-джоггинг (усан доторх спорт алхалт), скуба - дайвинг гэх мэт олон төр­лийг баг­таасан аква-фитнессийн прог­раммтай байдаг.
  Дээр­хээс гадна олон төрлийн тусгай хичээлүүдийг өөр­төө баг­таасан фитнесс програм­муудыг фитнессийн мэргэжлийн багш нар боловсруулсан байдаг. Үүнд: каратэ, тайэквандо, айкидо, дзюдо, бокс зэрэг тулааны урлагуудын элементүүдийг агуулсан тусгай хичээл, дасгалууд; йогийн хичээл, бусад бясалгалын төрлийн хичээлүүд багтана.
  Мэдээж хэрэг фитнесс клуб болгон жижиг штангаас эхлүүлээд гүйлтийн тусгай замууд хүртэлх дасгал хийх бүх л төрлийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоног­логдсон фитнесс танхимуудтай байх ба та мэргэжлийн багшаас зөвлөгөө авсаны дараагаар өөрт тохирох дасгалуудыг тохирох ачаалалтайгаар хийж эхлэх юм.
  Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, озон­жуулсан бассейнтай, SPA салонтой, нүүрний болон биеийн массаж, үсчин, гоо сайхан гээд олон төрлийн дав­хар үйлчилгээтэй фитнесс клубын гишүүнчлэлийн карттай болох эсэх нь таны эрүүл мэнд, бие бялдартаа зарцуулахад бэлэн буй мөнгөний хэмжээ өөрөөр хэл­бэл түрийвчний тань зузаанаас шалтгаална. Гэхдээ “Impossible is nothing” буюу “Болохгүй зүйл гэж байдаггүй” гэдэгчлэн эрүүл саруул амьдрах эрмэлзэлтэй, бие галбиртаа анхаарах хүсэлтэй та хэзээ ч ямар ч нөхцөлд өөрт тохирох сонголтыг хийх боломжтой бөгөөд мэргэжлийн багш нарын зөвлөгөөний дагуу дасгал, хөдөлгөөнийг тогтмол хийж, зөв хооллож, зөв амьдрах хэвшилтэй болбол өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд амархан гэдгийг сануулмаар байна.

Фитнесс дэглэмийн авах гээхийн ухаан

Эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, дасгал хөдөлгөөн хийхээр шийдсэн бүсгүй болгонд баяр хүргэе! Тодорхой зарчмуудыг баримталж чадвал фитнессээр хичээллэж эхлэх нь тийм ч хэцүү зүйл биш. Дараах авах гээхийн дүрмийг баримтлаарай.


Авах /болно/:
• Фитнессийнхээ зорилгыг тодорхойлж бич. Зүгээр л турмаар байна, эсвэл таргалмаар байна гэж бичиж болохгүй. Тэдэн хоногийн дараа гэхэд би тийм жинтэй болсон байна гэж тодорхой бичээрэй. Тэгвэл түүнийхээ төлөө чи шаргуу хичээллэнэ.
• Өдрийн чинь хоолны дэглэмд хангалттай хэмжээний хүнсний ногоо, жимс орж байгаа эсэхт анхаар.
• Иддэг порцоо багасга. Тэгээд 3 их биш, 6 бага хэмжээний хоол ид.
• Фитнессийн анхны өдрөө хэмжилт хийлгэж, түүнийгээ тэмдэглэж ав. Тэгээд 3 сарын дараа дахин хэмж. Өдөр болгон хэмжих шаардлагагагүй. Өөх задарч булчин суухад наад зах нь 3 сар хэрэгтэй.
• Фитнессд явж эхлэхээсээ өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Чихрийн шижин зэрэг зарим өвчний үед хооллох, дасгал хийх дэглэм өөр байдаг.
• Өөрийнхөө чихэр жимс, тослог хоол идэх хүслээ өөр зүйлээр орлуул. Зайрмагны оронд хөлдөөсөн жимс идэж, бүтэн шоколад идэхийн оронд “Сладко” шиг жижигхэн шоколадаар хорхойгоо дар.
• Фитнессийнхээ өмнө ба дараа нь үргэлж сунгалтын дасгал хий. Тэгвэл бие чинь хөшүүн чанга биш уян хатан галбирлаг болох болно.
• Бага багаар өөрийнхөө ачааллыг нэмэгдүүл. Өөрийгөө үргэлж ялан дийл, сэтгэл ханах хэрэггүй.
• Дасгалынхаа дэглэмийг сольж өөрчилж болно. Учир нь нэг л дасгалыг өдөр бүр хийгээд байвал чи амархан ядарч, фитнессээ таслахыг хүсэж магадгүй.
• Цүнхэндээ үргэлж эрүүл зуушийг бэлэн авч яв. Тэгвэл чи юм идмээр санагдахаараа гарын доорх түргэн хоолыг барьж аваад байхгүй.
Гээх /болохгүй/:
• Хэт их хичээллэж болохгүй. Чиний булчин амрах хэрэгтэй.
• Өглөөний цайгаа уухгүй гарч болохгүй. Өглөөний цай нь чиний бодисын солилцоог эрчимжүүлж тэр өдрийн эрч хүчийг өгдөг ганц хоол. Үүнийг уухгүй бол чиний дасгал үр дүнд хүрнэ гэж найдаад ч хэрэггүй.
• Сунгалын дасгалаа алгасаж болохгүй. Тэгвэл бие чинь хөшиж, дагсалаа техникийнх нь дагуу бүрэн гүйцэд хийж чадахгүй.
• Бодит байдлд нийцэхгүй зорилт тавьж болохгүй. Хүн нэг долоо хоногт ихдээ 0,5-аас 1 кг-ыг хасч чадна. Хэрэв чи 10 кг-ыг хасах зорилго тавьсан бол хоёрхон долоо хоногт үр дүнд хүрнэ гэж найдах хэрэггүй, тэгвэл урам чинь хугарна.
• Өөрийнхөө амжилт, уналтыг бусдынхтай харьцуулж болохгүй. Хүн болгоны биеийн онцлог, бүтэц өөр. Тиймээс нэг хүнд үйлчилсэн дасгал өөр хүнд нөлөөлөхгүй ч байж болно.
• Хааяа нэг хичээллэж болохгүй. Тэгвэл чиний хичээл зүтгэл үр дүнд хүрч чадахгүй. Амжилтанд хүрэхийн тулд хааяа нэг завтай үедээ ажлаа хийдэг хүнийг мэдэхгүй л биз дээ? Тууштай зүтгэл л чамайг баярлуулна.
• Шантарч болохгүй. Дасгал хөдөлгөөн нь удаан ч бай, хурдан ч бай ямар ч байсан үр дүнд хүрдгээрээ давуу талтай. Хэрэв чи шантрах гээд байвал цуг явдаг найзтайгаа ярилц.
• Тодорхой зорилгод хүрснийхээ дараа өөрийгөө урамшуулахаа мартаж болохгүй.
Анхан шатны хичээллэгчдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа нь нэг дор ихийг хийхэд шунах юм. Тэгвэл хэдхэн хоногийн дотор ядарч туйлдах болно. Чи тэртэй тэргүй хэсэг хугацааны дараа дэглэмээ байнга өөрчлөх хэрэг гарна. Амьдрал бол мөнхийн хөдөлгөөнт аялал, фитнесс ч бас.

Нарийхан бэлхүүс

Эрэгтэй эмэгтэй ялгаагүй нарийхан бэлхүүстэй байх нь сайхан харагддаг гэдэгтэй санал нийлэх байх.

Хэвлий болон хэвлийн хажуугийн булчингуудыг хөгжүүлснээр бэлхүүс хэсгээр өөхөлж бүдүүрэхгүй байх нөхцөл бүрддэг.

Миний найзын туршиж үзсэн арга та бүхэнд хэрэг болж магадгүй. Манай найзын жин 9 сарын өмнө 92 кг байсан бөгөөд бэлхүүсний тойрог 91 см байлаа. Одоо жин нь 100 кг болсон боловч бэлхүүс маань 87 см болсон. Энэ хугацаанд мэдээж бэлтгэлээ хийж байсан боловч нэг ч төрлийн хэвлийн дасгал хийгээгүй. Шалтгаан нь маш энгийн: